Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЕРӨНХИЙЛӨГЧ ЯАЖ НҮҮХ ВЭ?

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

УИХ-ын дарга Г.Занданшатар “үндсэн хуулийг өөрчлөхийн тулд 600.0 мянга орчим саналыг авч улс төрийн бүх хүчнүүдтэй зөвшилцөж, Монгол Улсын Ерөнхийлөгч таны үнэ цэнэтэй саналуудыг тусгаж хуулийн дагуу шийдвэрлэлээ” гэж хэлсэн.

Харин Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга З.Энхболд “давхар дээлний асуудлыг нэг мөр шийдэхгүй бол  Ерөнхийлөгч үндсэн хуулинд хориг тавьж магадгүй” гэж хэдэн өдрийн өмнө мэдэгдээд байсан.

Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 онд анх баталснаас хойш 2000 онд, 2019 онд хоёр удаа өөрчлөлт оруулж байгаа бөгөөд МАН-ынхан үнэмлэхүй эрх барьж байх үед анхдугаар үндсэн хуулийг баталж, хоёр удаагийн өөрчлөлт хийгдсэн байна.

Улс төрийн хүрээний зарим эх сурвалжууд “Ерөнхийлөгчийн хамгийн гол захиалсан заалт болох ард түмнээс нэг удаа  6 жилээр сонгох, шүүхийн тойрог байгуулах, давхар дээлийг хязгаарлах, байгалийн баялагийг ард түмний эрх ашигт нийцүүлэх зэрэг өөрчлөлтүүд хийгдсэн учраас хориг тавихгүй” гэж байгаа бол шинээр орсон үндсэн хуулийн өөрчлөлтүүд нь Ерөнхий сайдад эрх мэдлийг нэлээд өгсөн, Парламентийн засагллыг бэхжүүлэхэд чиглэгдсэн учраас улс төрийн эрх мэдэл булаацалдах Ерөнхийлөгчийн инстутийн эрх ашиг зайлшгүй хөндөгдөж байгаа. Тийм учраас зайлшгүй хоригтой тулгарах болно гэж тайлбарлах нь ч байна. Хэрвээ хориг тавьбал үндсэн хуулийг өөрчилсөн өөрчлөлтүүд задарч гишүүдийн эрх ашгийг дахин нэгтгэхэд маш хүнд болох бөгөөд баталж чадахгүйд ч хүрч мэдэх юм. Учир нь энэхүү үндсэн хуулийн өөрчлөлтөөр УИХ-ын гишүүдийн дийлэнхи  нь Засгийн газарт орж ажиллахгүй, Засгийн газраас өргөн мэдүүлсэн төсвийн зарлагыг нэмэгдүүлэх боломжгүй болсон зэргээр өөрсдийнх нь эрх мэдэл нэлээд хумигдаж байгаа тул дахин задлах, хориг тавиулж өөрчлөлтийг гацаах сонирхол байж болохыг үгүйсгэх аргагүй юм.

Ямартай үндсэн хуулийн өөрчлөлтийг цаашид явуулах уу? Зогсоох уу? Гэдэг нь Ерөнхийлөгчийн дараагийн нүүдлээс хамааралтай болоод байна. Хэрвээ хориг тавьбал энэ удаад зүгээр ч нэг хориг тавигдахгүй нэлээд “хачиртай” хүнд үр дагавартай байх болов уу? Учир нь “хонгил”-ын түлхүүр түүний гарт байгаа.  Зарим гишүүдийг ЖДҮ гэх мэт асуудлаар “чангалах” заримтай нь “гоо даам” тоглож эрх ашиг нэгдэх зэргээр эрх баригчдын дунд “сэлэх” чадвар, туршлага, өгөгдөл аль аль нь бий.

 

МОНГОЛ УЛС МИГ-29 СӨНӨӨГЧ ОНГОЦТОЙ БОЛЛОО
МОНГОЛ УЛС МИГ-29 СӨНӨӨГЧ ОНГОЦТОЙ БОЛЛОО
 
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
ЧУУЛГАН: 2025 оны төсвийн тухай хуулийг УИХ-аар яаралтай хэлэлцэхийг дэмжлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/11/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.