Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ээлжит бус чуулганаар дахин хэлэлцэх үү...

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 1 секунд

УИХ-ын ээлжит бус чуулган ирэх долоо хоногт хуралдахаар болсон. Уг ээлжит бус чуулганаар Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн төслийг хэлэлцэх аж. Ингэхдээ уг хуулийн төсөлтэй уялдуулан сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаад буй "Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг тараах асуудлыг хэлэлцэнэ.

Тэгвэл ээлжит бус чуулганаар үүнээс гадна зарим хуулийн төслүүдийг хэлэлцэж магадгүй гэх мэдээлэл байна. Тодруулбал, Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг дахин чуулганаар оруулах асуудал улс төрийн хүрээнд яригдаж буй талаар эх сурвалж мэдээллээ. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Эдийн засаг хөгжлийн яамнаас Засгийн газраар оруулж хэлэлцүүлж, хоёр дахь удаагаа өргөн барьсан боловч өнгөрсөн намрын чуулганы сүүлийн өдрүүдэд хэлэлцэх эсэхийг нь шийдээгүй билээ. Ардчилсан нам тэргүүтэй иргэдийн эсэргүүцэл, мөн экс Ерөнхийлөгч Х.Баттулга тэргүүтэй Засгийн газрын зарим сайдууд уг хуулийн төслийг тас эсэргүүцэж нийгмийг хоёр талцуулсан юм.

Үүнтэй холбогдуулж УИХ-д олон тооны эсэргүүцлийн болон санал хүсэлт ирсэн тул УИХ-ын дарга Г.Занданшатар уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь чуулганаар шийдүүлэхгүйгээр шууд буцааж, нийгмээр дахин хэлэлцүүлж, улс төрийн намуудын санал бодлыг сонсохыг шаардсан юм.

Өөрөөр хэлбэл, уг хуулийн төслийн гадаадын иргэнд газрыг 100 жилээр ашиглуулах, хөрөнгө оруулалтын босго хэмжээг байхгүй болгосон гэсэн асуудлаас болж АН-ынхан эсэргүүцэхээс гадна МАН-ынхан дотроо талцаж эхэлсэн билээ. Үүний үргэлжлэл өнгөрсөн өдрүүдэд хөвөрч МАН-ын гишүүд дэмжигчдийн зүгээс кабинетын зарчмаар ажиллаж чадахгүй байгаа гурван сайдтай хариуцлага тооцох асуудал хүртэл хүчтэй яригдаж байна.

Улс төр талаас нь харахад Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг сонгууль дөхсөн цаг хугацаанд хэлэлцэж батална гэж байхгүй. Ялангуяа нийгмийн бухимдлыг төрүүлдэг газар нутаг, гадныхантай холбоотой болгоомжлол ийм хүчтэй байгаа цаг үед УИХ ийм эгзэгтэй шийдэл гаргах боломжгүй. Тиймээс хууль санаачлагчдын зүгээс Хөрөнгө оруулалтын хуулийн төслийг хэрвээ урагшлуулъя гэж бодож байгаа бол ядаж энэ ээлжит бус чуулганаар уг хуулийн төслөө түлхэх сүүлийн найдвар байж болох талтай.

Ямартаа ч одоогоор ээлжит бус чуулганаар хэлэлцүүлнэ гэдэг эцсийн шийдэл гараагүй байгаа ч улс төрийн хүрээнд уг хуулийн төслийг ээлжит бусаар дахин оруулж ирэх тухай яриа гараад байна.

НЗДТГ: Гэмтэл гарсан цахилгааны шонг засаж, зөрчлийг арилгалаа
НЗДТГ: Гэмтэл гарсан цахилгааны шонг засаж, зөрчлийг арилгалаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.