Сүүлийн өдрүүдэд нийтийн тээврийн маршруттай холбоотой асуудал олон нийтийн шүүмжлэлийг дагуулаад буй. Тэгвэл НИТХ дахь ХҮН намын бүлэг автомашины дугаар олголт, дугаарын хязгаарлалт болон нийтийн тээврийн автобусны маршрутын талаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч П.Наранбаяр "Бид захиргаадалтаас 1990 онд салсан гэж бодсон ч өнөөдөр бүх зүйлийг захиргааны, захиргаадалтын аргаар хэнээс ч асуухгүйгээр шийдэж байна. Нийслэлийн албан тушаалтнуудаас "Автомашины дугаар хязгаарлах шийдвэрээ эрх ашиг нь хөндөгдөж байгаа хэнээс асуусан юм" гэхээр "Шаардлагагүй. Захиргааны аргаар захиргаадаж хийх ёстой" гэж байна. Ардчилал хаачив аа...." Х.Нямбаатар гэдэг хүн ням гарагт дандаа иргэдийг цочроосон гэнэтийн шийдвэр гаргаж байна. Маршрут маш олон хүнийг бухимдуулж, чирэгдүүллээ. Энэ хүнд хариуцлага тооцох асуудлыг ярих ёстой" хэмээлээ.