Засгийн газраас 2024 оныг “Бүсчилсэн хөгжлийг дэмжих жил” болгон зарласантай холбогдуулж бүсчилсэн форумыг аймаг, нийслэлд энэ оны нэгдүгээр улиралд багтаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Бүсчилсэн форумд аймаг, нийслэлийн холбогдох төрийн албан хаагчид, төрийн болон орон нутгийн өмчит аж ахуйн нэгжийн удирдлагууд, нутгийн өөрөө удирдах байгууллага, улс төрийн нам, эвсэл, мэргэжлийн холбоод, иргэний нийгмийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм.
Энэ талаар өнөөдөр “Бүсчилсэн хөгжлийн форум-2024” зохион байгуулах тухай Засгийн газар, Монголын Эдийн засгийн форумын ажлын хэсгээс мэдээлэл хийсэн. Энэ үеэр "Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуягаас зарим зүйлийг тодрууллаа.