Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шинэ Хархорум хот байгуулах газрыг улсын тусгай хэрэгцээнд авна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 23 секунд

"Хархорум хотыг сэргээн байгуулах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2022 оны 230 дугаар зарлиг, Орхоны хөндийд Шинэ Хархорум хот байгуулах тухай Улсын Их Хурлын 2023 оны тогтоолын дагуу Засгийн газрын 2023 оны 40 дүгээр тогтоолоор Шинэ Хархорум хотын бүтээн байгуулалтын асуудал хариуцсан захиргааг байгуулж, шаардлагатай суурь судалгаа, ТЭЗҮ, хөгжлийн ерөнхий төлөвлөгөө боловсруулах ажлыг эхлүүлээд байна.

Шинэ Хархорум хот байгуулах зориулалтаар Архангай аймгийн Өгийнуур, Хашаат, Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрт нийт 189363,19 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, газрын хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцлыг баталлаа.

Улсын тусгай хэрэгцээний газрын нөлөөлөлд өртөж байгаа иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрын судалгааг нарийвчлан гаргаж, Шинэ Хархорум хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд нийцүүлж иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газрыг шилжүүлэх, чөлөөлөх нөхөн олговрыг тооцож, санхүүжилтыг холбогдох хууль, тогтоомжийн дагуу шийдвэрлэх арга хэмжээ авахыг ажил хариуцсан сайд, холбогдох аймгийн Засаг дарга нарт даалгалаа.

ЗГ: Боловсролын сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа
ЗГ: Боловсролын сургалтын байгууллага, багшийн гүйцэтгэлийн үнэлгээний нэмэлт урамшууллыг санхүүжүүлэх журмыг баталлаа
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа