Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Монгол Улсад хууль бусаар орогнож байсан БНХАУ-ын онц хүнд гэмт хэрэгтэнг илрүүлж албадан гаргажээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Монгол Улсад 2013 оноос хойш хууль бусаар орогнож, эрэн сурвалжлагдаж байсан БНХАУ-ын иргэн Zhou Jian-ыг Гадаадын иргэн, харьяатын газраас илрүүлж, албадан гаргасан байна. Тодруулбал, Уг иргэн нь 2010 онд БНХАУ-д онц хүнд гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдсан байсан бөгөөд 2013 онд бусдын баримт бичгийг ашиглан Монгол Улсад хууль бусаар нэвтэрч, өнөөдрийг хүртэлх хугацаанд оргон зугтаж, орогнож байсныг хяналт шалгалтыг ажиллагааг тасралтгүй явуулсны үр дүнд ийнхүү илрүүлжээ.

Мөн БНХАУ-ын иргэн Zhou Jian нь хууль бусаар орогнож байх хугацаандаа Монгол Улсад ажиллаж, амьдарч байсан гадаадын иргэдийг удаа дараа залилан мэхэлж, их хэмжээний хохирол учруулсан нь хяналт шалгалтаар тогтоогдоод байна. Иймд Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох шийтгэл ногдуулан Монгол Улсад дахин оруулахгүй байх хугацаа тогтоон албадан гаргаж, харьяалах улсынх нь хууль, хяналтын байгууллагад шилжүүлсэн байна.

Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч нарыг соёлтой харилцаанд сургаж, 3,4 сая төгрөгөөр цалинжуулна
Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч нарыг соёлтой харилцаанд сургаж, 3,4 сая төгрөгөөр цалинжуулна
 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Б.Баттулга: Бүх зүйлд төр оролцож буй нь эдийн засгийн эрх чөлөөг хумиж байна 
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.