Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй охидын биеийг хүчээр үнэлүүлж байсан этгээдүүдийн хэргийг прокурорт хүргүүлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
2 минут 40 секунд

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд насанд хүрээгүй хоёр эмэгтэйг хууран мэхэлж, эмзэг байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, улмаар 2023 оны 01 дүгээр сараас хойш Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт бусдад биеийг нь үнэлүүлсэн гэх үйлдэлд иргэн “Н”, “Т” нарыг холбогдуулан Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Эрүүгийн хуулийн 12.6.2-т "Биеэ үнэлэх газар байгуулсан, санхүүжүүлсэн, биеэ үнэлэхийг зохион байгуулсан, биеэ үнэлэхэд нь тээврийн хэрэгсэл, орон байр, бусад зүйлээр хангасан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Мөн Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд бүлэглэн насанд хүрээгүй дөрвөн эмэгтэйн эмзэг байдлыг далимдуулан 2022 оны 10 дугаар сараас мөн оны 11 дүгээр сарын хооронд бусдад биеийг нь үнэлүүлж, хүн худалдаалах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэх хэрэгт “Н” нарын зургаан хүнд холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлсэн байна.

Эрүүгийн хуулийн 13.1.1 Биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох, түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, эд, эрхтнийг авах, албадан хөдөлмөрлүүлж мөлжих зорилгоор хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж, хулгайлж, хууран мэхэлж, итгэл эвдэж, эрх мэдлээ урвуулан ашиглаж, эмзэг байдлыг нь далимдуулж, эсхүл хяналтдаа байлгаж байгаа хүнд төлбөр төлж, хахуульдаж хүнийг эрхшээлдээ оруулан элсүүлсэн; тээвэрлэсэн; орогнуулсан; дамжуулсан; хүлээн авсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийг:

2.1.хүүхэд, жирэмсэн эмэгтэйг мэдсээр байж;

2.2.хоёр, түүнээс олон хүнийг худалдаалж" гэж заажээ.

Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон БНХАУ-ын иргэн болон зуучилсан 2 монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ
Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон БНХАУ-ын иргэн болон зуучилсан 2 монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.