Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Насанд хүрээгүй охинтой бэлгийн харьцаанд орсон БНХАУ-ын иргэн болон зуучилсан 2 монгол иргэний хэргийг прокурорт шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 3 секунд

Өнгөрөгч гуравдугаар сард БНХАУ-ын иргэн насанд хүрээгүй охиныг 2 монгол иргэнээр зуучлуулан бэлгийн харилцаанд орсон хэрэг гарсан. Тэгвэл үүнтэй холбогдуулан,

Эрүүгийн цагдаагийн албанаас нэр бүхий иргэд 2023 оны гуравдугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байрлах зочид буудалд насанд хүрээгүй эмэгтэй хүнийг бусдад зуучлан, бусдын зуучилсан эмэгтэй 16 насанд хүрээгүй болохыг мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон үйлдэлд БНХАУ-ын нэг иргэн болон зуучилсан Монгол Улсын иргэн “Х”, “Э” нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлжээ.

Хүн намаас бүсчилсэн тойрогт хэн, хэн нэр дэвших магадлалтай вэ
Хүн намаас бүсчилсэн тойрогт хэн, хэн нэр дэвших магадлалтай вэ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.