Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хүн намаас бүсчилсэн тойрогт хэн, хэн нэр дэвших магадлалтай вэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 47 секунд

Ирэх жилийн сонгууль хуучин шинэ улстөрийн хүчнүүдийн хатуу тэмцэл дор явагдахаар байна. Тойрог томорсноор ХҮН нам хөдөлгөөнд орж нийт 300 гаруй нэр дэвшигчдээс шигшиж тойргийн ахлагчдаа тодруулж байгаа мэдээллийг ойрын эх сурвалжаас авснаа хүргэж байна.

Баруун бүс болох Увс, Ховд, Завхан, Говь-Алтайн тойргийг намын дарга Т.Доржханд болон Лондон бизнесийн төвд ажиллаж байсан актуарч Д.Гантулга, Лодойдамба сангийн тэргүүн Л.Энхнасан нар толгойлж орох бол Хөвсгөл, Орхон, Булганы тойрогт тус намын ЕНБД П.Ганзориг, Дэлхийн банкны эдийн засагч асан доктор Б.Түвшинтулга, боловсролын салбарын төлөөлөл Т.Очирдарь нар магнайлж орохоор болжээ. Харин Сэлэнгэ, Дархан-Уул, Төвийн тойрогт эдийн засагч, доктор Б.Отгонтөгс, хуульч Д.Үүрцайх, Гэрэгэ системс компаны үүсгэн байгуулагч Ц.Эрдэнэбат нар багаа удирдахаар байна.

Зүүн бүс буюу Дорнод, Сүхбаатар, Хэнтийд УЗГишүүн Б.Ганболд, “фармер” доктор Л.Лхагвасүрэн, НБД Б.Энхбаяр нар ахалж орох бол говийн бүст УЗГишүүн, инженер Ж.Золжаргал, НБД П.Болор, татварын эдийн засагч Ш.Отгонтуяа нар өнгөлөхөөр яригдаж байна. Архангай, Өвөрхангай, Баянхонгорт хуульч Г.Уянгахишиг, гэрэлт гудамжны санаачлагч О.Билгүүн, НБДарга Т.Отгонбаатар нарын нэрс яригдаж байна. Эцэст нь Баян-Өлгийн тойрогт хуульч О.Батхүү, УЗГишүүн С.Айнагүл, доктор Ж.Жамсрандорж нар нэр дэвшихээр яригдаж байна.

Дараагийн дугаараар ХҮН намаас УБ хотод дэвших нэр дэвшигчдийн мэдээллийг хүргэнэ.

ТАНИЛЦ: 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТУУДААС
ТАНИЛЦ: 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж буй хуулиудын ОНЦЛОХ ЗААЛТУУДААС
 
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Улсын арслан Р.Пүрэвдагва “Их богд“ дэвжээний ойн барилдаанд ТҮРҮҮЛЛЭЭ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.