Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID-г жолоочдод олгож буй. Харин иргэдийн дунд "Он дуустал үнэгүй олгоно. Нэгдүгээр сарын 1-нээс төлбөртэй болно" гэх мэдээлэл тархсан.
Энэ талаар "Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-аас тайлбар өглөө. Тодруулбал,
"Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр "Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024 оны нэгдүгээр сарын 1 хүртэл үнэ төлбөргүй нааж, үүнээс хойш хураамж авна" гэсэн ташаа мэдээлэл тархсан байна.
Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй олгогдож байгаа тул та бүхэн үзлэгийн төвүүдэд дараалал үүсгэхгүй үйлчлүүлээрэй" хэмээлээ.