Цахим орчинд .... дугаартай "SAI"-аар хүний машин мөргөөд зугтчихлаа. Танилтай хүнд хууль юу ч биш юм байна" гэх мэдээлэл гарчээ. Энэ талаар ТЦА-наас шалгалтын ажиллагаа явуулжээ. Тодруулбал,
"Цагдаагийн байгууллагаас Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, Хасбаатарын гудамж буюу Бичлийн замд иргэн "Б" жолоочтой Тоёота "Приус-30" маркийн автомашин, иргэн "Э" жолоочтой Тоёота "Сай" маркийн автомашин холбогдсон ослыг шалгахад, учирсан хохирол, гэмтэлгүй байсан. Зөрчил гаргагч "Э" нь жолоодох эрхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож явсныг түр саатуулж, Зөрчлийн тухай хуулийн 14.7.1 дэх хэсэгт зааснаар 200 нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгож шийдвэрлэн, материалыг Баянгол дүүргийн Прокурорын газарт хүргүүлсэн.
Холбогдогч жолооч "Б" ослын улмаас үүссэн хохирол байхгүй гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн" гэлээ.