Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар оролцлоо

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ой тохиолоо.

Арвантавдугаар жарны цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн есөн буюу аргын тооллын 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Манжийн ноёрхлыг эцэс болгон, Монгол төрийг сэргээн байгуулж, VIII Богд Жибзундамбыг тусгаар улсынхаа хэмжээгүй эрхт хаанаар өргөмжлөн, тусгаар тогтносон, бие даасан улс болсноо дэлхий нийтэд албан ёсоор тунхагласан юм.

Монгол Улсын Их Хурал анх 2007 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулж, эл өдрийг “Үндэсний эрх чөлөөний өдөр” болгосон бол 2011 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оруулсан нэмэлт, өөрчлөлтөөр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөр” болгосон юм.

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан Богд хаант Монгол Улсын төрийн тугт хүндэтгэл үзүүлэх ёслолын ажиллагаа Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутагт орших Шанхын Баруун Хүрээ хийдэд боллоо.

Уг ёслолд УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Шанхын Баруун Хүрээ хийдийн Тэргүүн лам Н.Баасандорж болон аймаг, сумын удирдлагууд, иргэдийн төлөөлөл оролцож, Богд хаант Монгол Улсын Төрийн тугт мандал өргөв.

Мөн хийдийн лам нар Монгол түмний их шүтээн “Очирваань” бурхныг тахиж, “Адистидын дээдийг хайрлагч” номыг монголоор хурж, “Эртний сайхан”, “Зуун лангийн жороо луус”, “Монгол Улсын Төрийн дуулал” буюу гурван үеийн төрийн дууллыг эгшиглүүллээ.

Отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа
Отрын бүс нутагт нүүдэллэж байгаа өрхүүдэд онцгой анхаарах шаардлагатайг УИХ-ын дарга Г.Занданшатар санууллаа
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.