Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“2023 оны шилмэл шүлгүүд” ном хэвлэгдэнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 46 секунд

Монголын уран зохиолыг түгээн дэлгэрүүлэх “Дөрвөн цаг” нийгэмлэгээс “2023 оны шилмэл шүлгүүд” ном бүтээхээр болжээ. Уг номонд монгол хэлээр шүлгээ туурвигч хэн бүхэн бүтээлээ ирүүлэх боломжтой бөгөөд Халимаг, Буриад, Өмнөд Монголын яруу найрагчид шүлгээ ирүүлэхэд нээлттэй юм байна.

2023 оны шилмэл шүлгүүдийг “Дөрвөн цаг” нийгэмлэгээс томилогдсон редакцын зөвлөлийн гишүүд сонгох ажээ. “Оны шилмэл шүлгүүд” ном нь цаашид уламжлал болон гарах бөгөөд жил бүр нэгэн нэр хүнд бүхий яруу найрагчийг Ерөнхий редактороор сонгон ажиллуулахаар төлөвлөсөн байна.

Энэ жилийн Ерөнхий редактороор яруу найрагч, зохиолч, орчуулагч Гун-Аажавын Аюурзана ажиллахаар болжээ. Редакцийн зөвлөл зохиолч, яруу найрагч, орчуулагч 10 хүний бүрэлдэхүүнтэй ажиллах юм байна.

“2023 оны шилмэл шүлгүүд” номд шүлгээ хэвлүүлэхийг хүссэн шүлэгчид тухайн онд бичсэн 10 хүртэлх шүлгийг товч намтрын хамт 2024 оны нэгдүгээр сарын 15-ныг дуустал “Дөрвөн цаг” нийгэмлэгийн цахим хаягаар илгээх юм. Мөн 2023 онд хэвлүүлсэн номоо мөн өөрийн тааллаар илгээж болох юм байна.

“2023 оны шилмэл шүлгүүд” номыг 2024 оны хоёрдугаар сард багтаан хэвлэж, уншигчдын хүртээл болгохоор зорьж буйгаа зохион байгуулагчид мэдэгджээ.

Шүлэг хүлээн авах цахим хаяг: [email protected]

Лавлах утас: 88007571, 86032771, 99026394

“2023 оны шилмэл шүлгүүд” ном бүтээх редакцын зөвлөлийн гишүүдийг “Дөрвөн цаг” нийгэмлэгээс зарласан байна:

Ерөнхий редактор:

Гун-Аажавын Аюурзана - Яруу найрагч, зохиолч, орчуулагч. “Гүн паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, “Монголын сонгомол яруу найраг” антологийг бүтээгч

Гишүүд:

Ойдовын Содномпил - Яруу найрагч, сэтгүүлч. “Утга зохиол судлал, шинжлэл” редакцын тэргүүн. “Юм” антологийг бүтээгч

Даваадоржийн Энхболдбаатар - Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч

Батсуурийн Баясгалан - Яруу найрагч, зохиолч, орчуулагч. “Тагтаа паблишинг”-ийн үүсгэн байгуулагч, “Tagtaa review” утга зохиолын сэтгүүлийн эрхлэгч.

Цагаанчулуугийн Дэлгэрмаа -Яруу найрагч, зохиолч

Ганбатын Лхагвадулам - Яруу найрагч, орчуулагч

Ороолонгийн Элбэгтөгс -Яруу найрагч, зохиолч

Хандхүүгийн Нямхишиг - Яруу найрагч, зохиолч

Батхүүгийн Батзаяа - Яруу найрагч, зохиолч, “boobooks” хэвлэлийн газрын үүсгэн байгуулагч.

Ядамсүрэнгийн Баяраа - Яруу найрагч, зохиолч, судлаач, СУИС-ийн багш

Ж.Энхбаяр: Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол, Худал эвлүүлэг явуулсан эзэд нь удахгүй тодорхой болох байх
Ж.Энхбаяр: Ямар учраас намайг муухай харагдуулах гэж байгаа юм бол, Худал эвлүүлэг явуулсан эзэд нь удахгүй тодорхой болох байх
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.