Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Оны шилдэг ААН шалгаруулах “ENTREPRENEUR” ёслол болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

Арванхоёрдугаар сарын 22-ны баасан гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00-12.30 цагт: “Блью Скай” зочид буудалд: ЭМЯ, Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) хамтран зохион байгуулах “Эрүүл мэндийн төлөөх шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас 9612-1060.

09.50 цагт: Монголын Хөрөнгийн биржид: “Үнэт цаасны зах зээлийн нээлттэй өдөрлөг” болно.

10.00 цагт: УИХ-ын нэгдсэн чуулган хуралдана.

10.00 цагт: Төрийн ордонд: УИХ-аас байгуулсан Хянан шалгах хорооны нүүрсний тодотголтой сонсгол үргэлжилнэ.

12.00 цагт: НҮБ-ын байранд: “НҮБ-ын Залуу төлөөлөгч-Байгаль орчны манлайлал 2023” хөтөлбөрийн хаалт болно. Энэ үеэр НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн СОР28 хуралд эх орноо төлөөлөн оролцсон 3 залуу манлайлагч илтгэл тавина. Утас: 8880-6603.

-Нэрт археологич Цогзандангийн Доржсүрэн, Намсрайн Сэр-Оджав нарын мэндэлсний 100 жилийн ойд зориулсан "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2023" эрдэм шинжилгээний хурал болно.

17.00 цагт: МҮХАҮТ-д: “Оны шилдэг болон тодорхой салбарын онцлох аж ахуйн нэгж"-ийг өргөмжлөн алдаршуулдаг “ENTREPRENEUR” шагнал гардуулах ёслол хүндэтгэлийн арга хэмжээ болно. Утас: 7727-7070. 8828-7579.

Өвөрхангай аймгийн Хужирт суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
Өвөрхангай аймгийн Хужирт суманд 320 хүүхдийн хүчин чадалтай сургуулийн барилга ашиглалтад орлоо
 
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Х.Нямбаатарын хөрөнгийг битүүмжлэх шүүгчийн захирамжийг ХҮЧИНГҮЙ болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.