Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: AIC STEPPE ARENA-д “Дэлхийн цирк Монголд-2024” Олон Улсын шилдэг циркийн тоглолт болно

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 21 секунд

Гуравдугаар сарын 27-ны лхагва гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

-Засгийн газар хуралдана.

10.00 цагт: УИХ-ын Байнгын хороодын ажлын хэсэг болон Байнгын хороодын хуралдаантай.

10.00 цагт: Дархан-Уул аймагт УИХ-ын Байгаль орчин, хүнс, ХАА-н байнгын хорооноос “Газар тариалангийн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудал” онол, практикийн бага хурал зохион байгуулна.

11.00 цагт: ОБЕГТ-т: Энэ сарын 28-ны пүрэв гарагийн 16.00 цаг улс орон даяар зарлан мэдээллийн дуут дохиогоор ажиллах дадлага сургууль явагдах талаар мэдээлнэ. Утас:8824-9813.

11.00 цагт: Монголын Театрын музейд: Олон улсын театрын өдөрт зориулан “Түүхт Бөмбөгөр ногоон-Виртуал орчинд” үзэсгэлэн нээгдэнэ.

11.00 цагт: Буянт-Ухаа AIC STEPPE ARENA-д “Дэлхийн цирк Монголд-2024” буюу 10 жилийн ойн Олон Улсын шилдэг циркийн тоглолтын хос манежтай тайз танилцуулах уулзалт болно. Утас: 9907-3025.

13.00 цагт: “Түгээмэл Хөгжил төв”-ийн оффист: Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн бие даан амьдрах хөтөлбөрийг танилцуулна. Утас: 7601-5800, 9925-0094, 8895-3883.

-Олон улсын театрын өдөр тохиож байна.

УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн өөрийнх нь талаар мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдаж авна гэв
УИХ-ын гишүүн А.Адьяасүрэн өөрийнх нь талаар мэдээлэл цацсан иргэний хаяг, мэдээллийг ТАВАН САЯ төгрөгөөр худалдаж авна гэв
 
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
ПАРИС 2024: Монголын баг тамирчдын өнөөдрийн ХУВААРЬ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц