Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Япон Улсын ЭСЯ-наас хүмүүнлэгийн тусламж хүлээлгэн өгнө

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 36 секунд

Гуравдугаар сарын 25-ны даваа гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00-18.00 цагт: МҮХАҮТ-д: “Боомтын сэргэлтийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” хэлэлцүүлэг болно

09.00-15.00 цагт: ГХЯ-нд: “Боомтын сэргэлт” форумын хүрээнд “Далайн эрх зүйн конвенц ба Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын боломж, хуурай боомтын хөгжил” симпозиум болно.

10.00 цагт: УИХ дахь намын бүлгүүд болон байнгын хороодын ажлын хэсэг хуралдана.

10.00 цагт: НИТХ-ын ээлжит бус XVIII хуралдаан болно.

11.00 цагт: “Монгол ньюс” мэдээлийн төвд: СХД-ийн Засаг дарга Н.Алтаншагайг огцруулах талаар тус дүүргийн иргэн Д.Ганбаатар мэдээлнэ. Утас: 8888-9732.

14.00 цагт: Төрийн ордонд: Нийтийн тээврийн парк шинэчлэлээр 2023 онд нийлүүлсэн автобусны худалдан авалтын ажиллагааг хянан шалгах Түр хороо хуралдана.

14.00 цагт: АШУҮИС-ийн ботаник цогцолборын “Blue Hall”-д: “Уламжлалт анагаах ухааны эмийн ургамал судлаач-мэргэжилтний цогц чадамж- сэдэвт хэлэлцүүлэг болно. Утас: 8802-3300.

16.00 цагт: ОБЕГ-т: Япон Улсын ЭСЯ-наас зудад нэрвэгдсэн иргэдэд туслах хүмүүнлэгийн тусламжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа болно. Утас: 8824-9813.

Соёл, урлаг:

19.00 цагт: СТӨ-нд: “Жанцанноров” сан, Монгол Улсын Үндэсний Урлагийн их театр хамтран хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын гоцлол, найрал хөгжмийн бүтээл, дуу, романсын “Хүслийн төвөргөөн” концерт толилуулна.

НИТХ өнөөдөр хуралдаж, ЧД-ийн хороодын асуудлыг хэлэлцэнэ
НИТХ өнөөдөр хуралдаж, ЧД-ийн хороодын асуудлыг хэлэлцэнэ
 
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид ажиллахыг нийт төрийн албан хаагчдад үүрэг болголоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/03/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.