Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Монгол дахь Америкийн Худалдааны Танхим Хөрөнгө оруулалтын хуулийн  төслөөр байр сууриа илэрхийлнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 37 секунд

Нэгдүгээр сарын 11-ний пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймыг танилцуулж байна.

09.00 цагт: Монголбанканд: Сэтгүүлчидтэй хийх ээлжит уулзалт болно. “Улсын өр” сэдвээр холбогдох тоон мэдээллийг Монголбанкны Судалгаа, статистикийн газраас танилцуулна.

09.30 цагт: Уран зургийн галерейн үзэсгэлэнгийн их танхимд: “Монголын сайхан бичигтэн-2023” олон улсын уралдааны шагнал гардуулах ёслол болно. Ёслолын ажиллгаанд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцоно.

09.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Монгол дахь Америкийн Худалдааны Танхим (АмЧам)-аас Хөрөнгө оруулалтын хуулийн төслөөр байр сууриа илэрхийлнэ. Мөн МҮХАҮТ, Монгол дахь Европын болон Германы ХАҮТ-ын төлөөлөл, бизнесийн байгууллагынхан оролцоно.

09.30 цагт: Төрийн ордны баруун хаалган дээр: “Шинэ” намаас Хөрөнгө оруулалтын, Ашигт малтмалын, Газрын тухай, Баялгийн сангийн хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-д шаардлага хүргүүлнэ.

11.00 цагт: “Лхам" галерей (Хүүхдийн ордны ард Central Park tower)-д: Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК-ны уран бүтээлчдийн баг хэвлэлийн бага хурал хийнэ.

11.00 цагт: “Монгол Ньюс” мэдээллийн төвд: Төрийн албан хаагчдын ёс зүйн талаар иргэдийн төлөөлөл мэдээлэл хийнэ

-“Шинэ 100 айл” үйлчилгээний төвд: Цагаан сарын “Амар байна уу-2024” үзэсгэлэн худалдаа нээгдээд байна.

-Чөлөөт бөхийн УАШТ эхэлнэ.

Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 22 тонн давс, 12,5 тонн бодис цацжээ
Өнгөрсөн шөнө нийслэлийн хэмжээнд 22 тонн давс, 12,5 тонн бодис цацжээ
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.