Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Ганбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэг болон сэтгүүлзүйн салбарын асуудлыг чуулганаар хэлэлцэх асуудалд оруулах саналтай байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд, УИХ-ын гишүүн С.Ганбаатар үг хэллээ. Тэрбээр, "Сэтгүүлч Н.Өнөрцэцэг надад захидал ирүүлсэн. Би хувь хүний тухай болон зөв буруугийн тухай ярихгүй. Эрх баригчид сэтгүүл зүйн салбар, сэтгүүлчийн мэдээ мэдээллээ хэвлэн нийтлэхтэй нь холбогдуулан, хууль хяналтын байгууллагад гомдол гаргаж, айлгаж ичээх асуудал гарсан байна. Үүнийг хэлэлцэх асуудалд оруулж ярих хэрэгтэй байна" гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар, "Байнгын хороодоор хэлэлцсэн асуудлууд энд орж ирдэг. Хэлэлцэх асуудлын тов дараалалд байхгүй асуудлыг өнөөдөр ярихгүй" гэх хариултыг өглөө.

ШУУД: Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
ШУУД: Нүүрсний сонсгол дөрөв дэх өдрөө үргэлжилж байна
 
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
ОРХОН: Элсэлтийн шалгалтад 800 оноо авсан сурагч, тэднийг бэлтгэсэн багш нарыг 100 сая төгрөгөөр урамшуулжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/07-нд нийтлэгдсэн мэдээ болно.