Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: 2016 оноос хойш Тавантолгой ХК-д татварын хяналт шалгалт хийгээгүй гэв

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.05/ хоёр дахь өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Яг одоо сонсголоор төрийн болон татвар, гаалийн байгууллагаас Тавантолгой ХК-д хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл өгч байна.

Шинжээчийн дүгнэлтэд дурдсанаар, 2016 оноос хойш Тавантолгой ХК-д хяналт шалгалт хийгээгүй гэлээ. Мөн 2007 оны Татварын байцаагчийн актад ААН, байгууллагын орлогын албан татварын тайланд борлуулалтын орлого, зарлагыг дутуу тусгаж, татвар ногдох орлогыг бууруулсан 3.5 тэрбум төгрөг, НӨАТ-ын ногдуулалтын тайланд тусгаагүй татвар ногдох орлогын тооцоогүй татвар 1.1 тэрбум төгрөг нийт 4.5 тэрбум төгрөгийн зөрчилд 2.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, 500 сая төгрөгийн хүү ногдуулахаар акт тогтоож байсан талаар шинжээч танилцуулсан юм.

Д.Бат-Эрдэнэ: Сонсгол сонгуулийн ШОУ биш, үр дүнтэй байх ёстой
Д.Бат-Эрдэнэ: Сонсгол сонгуулийн ШОУ биш, үр дүнтэй байх ёстой
 
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
МИАТ: Агаарын хөлгүүдээ тодорхой тогтсон хугацаанд техник үйлчилгээнд оруулдаг
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.