Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Шуурганаар 306 хүн төөрч, сураггүй болсноос 242-ыг нь эсэн мэнд олжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

УОК-ын дарга, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан цаг агаарын нөхцөл байдал хүндэрсэн аймгуудын удирдлагуудтай цахимаар хуралдаж, шууд удирдлагаар ханган ажиллаж байна.

04:00 цагийн байдлаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь аймгийн нутгаар цас орж, цасан шуурга шуурсаны улмаас малдаа яваад цасанд төөрсөн, сураггүй болсон нийт 162 удаагийн дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Нийт 306 хүн төөрч, сураггүй болсон байна. Дээрх аймгуудын Онцгой байдлын газрын алба хаагчид, нутгийн захиргааны байгууллагын ажилтнууд хамтран 242 хүнийг эсэн мэнд олж, 64 иргэнийг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байгааг хэллээ.

Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан эрлийн үйл ажиллгааг эрчимжүүлэн шаардлагатай техник хэрэгсэл, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний бэлэн байдлыг хангаж ажиллах, цаашид өвөлжилт хүндэрч буйтай хобоотойгоор малчид, иргэдийг бэлэн байдлын цүнх бэлдэж, шаардлагатай тохиолдолд бэлэн байдлаа хангахад сургах чиглэлээр зөвлөмж даалгавар өглөө.

Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна
Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд