Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/22-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Бусдын хөдөлгөөнд саад болж, САЛААВЧ гаргасан жолоочийг торгож, үргэлжлүүлэн шалгаж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цахим орчинд "Бусдын хөдөлгөөнд саад болж, шаардлага тавихад САЛААВЧ гаргасан" гэх мэдээлэл тархсан. Энэ талаар ЦЕГ-ын ХМТ-өөс тодруулахад,

"Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр, III сургуулийн урд замд иргэн "Б" нь автомашинтай энэ сарын 20-нд замын хөдөлгөөнд оролцох үедээ бусдын хөдөлгөөнд саад учруулж, шаардлага тавьсан иргэнд салаавч өгөх зэргээр зүй бус үйлдэл гаргасан нь цахим сүлжээнд нийтлэгдсэн байна.

Иргэн "Б"-ийн Замын хөдөлгөөний дүрмийн 14 дүгээр бүлгийн 14.8 дахь заалтыг зөрчсөн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт зааснаар 20 нэгж буюу 20,000 төгрөгөөр торгох арга хэмжээ авсан.

Харин Сүхбаатар дүүргийн цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсээс бусдад салаавч гаргаж танхайрсан үйлдэлд зөрчлийн хэрэг нээн шалгаж байна. Хэрхэн шийдвэрлэснийг хууль журмын хүрээнд эргэн мэдээлнэ" гэлээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-35 градус хүйтэн хононо
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөө шөнө Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-35 градус хүйтэн хононо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд