Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Номингэрэл: Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 55 секунд

Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тугамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр ҮБХ-ны гишүүн Х.Номингэрэл "Цэргийн алба хааж байх үедээ амь насаа алдах үзэгдэл дахин гарах боллоо гэсэн ч тодорхой хариуцлага тооцдоггүй, тохиолдол мэтээр өнгөрөөсөөр байна. Гэвч энэ нь тогтолцоо, системийн шинжтэй хүний эрхийн зөрчил юм. Дөнгөж 18 нас хүрсэн хөвгүүд маань цэргийн дэг, дүрмийн бус харилцааг туулдаг нь жендерт суурилсан эрэгтэйчүүдийн хүчирхийлэл болоод байна. Хүний эрхийн талаас “ХЭҮК” тасралтгүй ярьсаар ирсэн ч сүүлийн 10 жил цэргийн ангид 463 гэмт хэрэг гарч 20 хүн амь насаа алдаж, дүрмийн бус харьцааны зөрчил 150 гаруй бүртгэгдсэн байна.

Цэргийн албанд байхдаа учир битүүлгээр амь насаа алддаг, амиа хорлосон гэдэг мэдээллүүд ирдэг. Амиа хорлоход хүргэнэ гэдэг маш том гэмт хэрэг болж байгаа юм.

Мэдээлэгдээгүй, ил гараагүй, дараад өнгөрсөн тохиолдол олон байна. Маш их сэтгэл санааны хохирол, хөдөлмөрийн мөлжлөг цэргийн алба хаагч дунд арсаар байна. Бэлгийн хүчирхийлэлд өртсөн зөрчлүүд ч мөн илэрсээр байна.

Орчны эрүүл мэндээр хангуулах, ариун цэвэр, хоол ундны үйлчилгээ гээд маш олон асуудал гарч ирдэг. Батлан хамгаалах салбар олныг хамарсан айдас, эргэлзээг тайлах, хохирогчдын дурсгалыг хүндэтгэхийн тулд томоохон шинэчлэлийг хийх шаардлагатай байна. Одоог хүртэл реформ хийхгүй байсаар ирлээ" хэмээлээ.

Х.Ганхуяг: Автобусуудыг шинэчилсэн ч -30 хэмд 30-40 минут хүлээдгээрээ хүлээх л болно. Автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх дээр онцгой анхаармаар байна
Х.Ганхуяг: Автобусуудыг шинэчилсэн ч -30 хэмд 30-40 минут хүлээдгээрээ хүлээх л болно. Автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх дээр онцгой анхаармаар байна
 
ШУУД: Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна
ШУУД: Шадар сайд С.Амарсайхан өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар мэдээлэл хийж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.