Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Ганхуяг: Автобусуудыг шинэчилсэн ч -30 хэмд 30-40 минут хүлээдгээрээ хүлээх л болно. Автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх дээр онцгой анхаармаар байна

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 16 секунд

УИХ-ын гишүүн Х.Ганхуяг түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн хүртээмжийг сайжруулах асуудалд дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Бид Сингапур улсын туршлагаар төлбөртэй бүс нийслэлд тогтооно л гээд байна. Энэ улсын нөхцөл байдал манайхаас тэс өөр шүү. Манай нэг дүүргийн хэмжээний газар нутаг дээр 4500-5000 автобус нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл Улаанбаатар хот бараг 10 дахин том хэрнээ бид 1000 автобус ярьсаар л байна. Тоог нь нэмэгдүүлэх тал дээр хотын удирдлагууд анхаарах хэрэгтэй. Автобусуудыг шинэчиллээ -30 хэмд 30-40 минут хүлээдгээрээ хүлээх л болно. Автобусны тоо, гаралтыг нэмэгдүүлэх дээр онцгой анхаармаар байна.

Сингапур бол байнгын +25 градустай орон. +25 аас +30 градустай орон. Тэнд автобусны буудал дээр зогсоход ямар ч асуудал алга. Манайх болохоор -30 градустай. Хүүхэд хөтлөөд автобус хүлээнэ, хүүхэдтэйгээ автобус хүлээгээд зогсоно гэж байхгүй. Тамаа цайна. Ер нь хамгийн амархан шийдэл бол таксинд сууж явах, нэг бол урьдчилгаа өгөөд приус авах. Иргэдийг буруутгах ямар ч аргагүй байхгүй. Хүмүүсийг та нар машин их аваад байна. Машин их боллоо гээд л байна. Бид нар нийтийн тээврээр зорчих нөхцөлийг нь бүрдүүлж өгөөгүй байхгүй юу. Тэгэхээр бид нар автобусны буудлууд дээр дулаан зогсоол хийх хэрэгтэй юм байна. Гуравдугаар асуудал болохоор одоо бол боловсролын хүртээмжийн асуудлыг дахиад нэг ярих хэрэгтэй. Яахав бид нар бол бүх хороодуудаа цэцэрлэгтэй болгосон. Гэхдээ Улаанбаатар хотод одоог хүртэл хороодууд сургуульгүй байна. Одоо манай Баянгол дүүрэг гурван хороо сургуульгүй байна. 30 мянган хүн сургуульгүй байна гэсэн үг" хэмээлээ.

Н.Эрдэнэхүү: Шахмал түлшнээс болж элэгний шинэ вирус илэрсэн гэх мэдээлэл ХУДАЛ. Вирус амьд биет учир шахмал түлшнээс үүдэж бий болно гэж байхгүй
Н.Эрдэнэхүү: Шахмал түлшнээс болж элэгний шинэ вирус илэрсэн гэх мэдээлэл ХУДАЛ. Вирус амьд биет учир шахмал түлшнээс үүдэж бий болно гэж байхгүй
 
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.