Өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 16-ны өдөр цахим орчинд "5 орны лабораторид элэгний хорт хавдраар өвчилсөн хүмүүсийн вирусийг шинжлүүлэхэд шахмал түлшнээс үүдэлтэй шинэ төрлийн вирус илэрсэн. Энэхүү шинэ төрлийн вирусээр зөвхөн Монголчууд өвчилж байна" гэх мэдээлэл тархаад буй.
Тэгвэл бид ХСҮТ-ийн захирал Н.Эрдэнэхүүгээс дээрх асуудлыг тодруулахад "Худал мэдээлэл. Хувь хүн мэдээллийг мушгиж буруугаар бичсэн байсан. Хэдэн жилийн өмнө судалгаа хийгдэж байсан ч шахмал түлшнээс болж вирус үүссэн гэх мэдээлэл байхгүй. Вирус чинь өөрөө амьд биет шүү дээ. Яаж шахмал түлшнээс үүснэ гэж. Өмнө нь хийсэн судалгаагаар нүүрсний утаанаас шалтгаалж элэгний хавдар үүсэж байна гэх дүгнэлт бий" гэв.