ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр Эрүүгийн Цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа С.Тайван "Хяналт-1" болон "Хяналт-2" гэсэн нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, Монголбанк, Харилцаа холбооны зохицуулах хороо, үүрэн телефоны оператор компаниуд, арилжааны банкны төлөөлөл, прокурор, мөрдөгч гэсэн төр хувийн хэвшлийн түншлэл дээр суурилсан ажлын хэсгийг байгуулж, олон арга хэмжээг зохион байгуулсан. Ингэснээр нийт 3508 домэйн хаяг Монгол Улсаас хандах эрхээ хязгаарлуулсан, 2715 дансыг царцаасан, тэнд төвлөрсөн 4.6 тэрбум төгрөгийг бас царцаасан" гэлээ.