Ардчилсан намын 4/11 мэдээллийн хурлаар Нийслэлийн Ардчилсан намын даргын сонгууль, нийслэл хотод тугамдаж буй асуудлаар мэдээлэл хийлээ.
НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "НИТХ дээр 2023 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. 1,7 их наядын 430 тэрбум төгрөгийн орлогыг хасч нийт төсвийн 20 гаруй хувь дээр өөрчлөлт оруулж байна.
Эдийн засаг, төсвийн ажлын хороо хуралдсан ч асуултад ойлгомжгүй хариулт өгөх нөхцөл байдалтай байна. Бид хариуцлагын асуудлыг цаашид ярих ёстой. Х.Нямбаатар анх ажлаа авч байх үедээ намайг 1 сарын хугацаанд ажил хийлгээд үз гэж байсан ч өнгөрсөн сарын хугацаанд яаж ажиллаж байгаа нь тодорхой харагдаж байна.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа хүн ам, түүнийг дагасан асуудлыг квотоор шийднэ гээд яриад сууж байна. Хотын дарга бол сайн менежер байх ёстой. Удахгүй 2024 оны нийслэлийн төсвийг хэлэлцэх гэж байна" гэлээ.