Ардчилсан намын ээлжит 4/11 ээлжит хурлын үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат хэлсэн үгэндээ “Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд болсон НИТХ-аар удахгүй намар болох иргэдийн хурлын сонгуулийн тойргийн хуваалтыг баталж 45 төлөөлөгч 12 тойргийг баталсан. Бидний зүгээс энэ хуваалтыг дэмжээгүй, байр сууриа илэрхийлсэн ч харамсалтай нь эрх баригч нам үнэмлэхүй олонхоор өөрсдийн анхны төслийн дагуу шийдсэн байна” гэлээ. Үргэлжлүүлэн түүний мэдээлснээр Баянзүрх дүүргээс жишээ татав. Тус дүүрэг 450 мянган оршин суугчтай, 274 мянган сонгогчтой хамгийн том дүүргийн нэг. Тус дүүрэгт амьдрах иргэдийн тоо Сонгинохайрхан дүүргээс 80 мянгаар илүү нэмэгджээ. Энэ нь Амгалангийн ДЦС баригдсантай холбоотой орон сууцны хөгжлийг дагаж ийн тэлжээ. Гэтэл нэг мандатад ногдох сонгогчийн тоогоор Баянзүрх дүүрэг 27 мянга, Багахангай 3000 гэх мэт ялгаатай байгааг тодотгов. Энэ тухай ярихдаа “Сонгинохайрхан дүүрэг Баянзүрх дүүрэг хүн амын тоогоор ялгаатай байхад мандатын тоо нь адил 10 байгаа нь тооцоо судалгаагүй анхныхаар шийдэж байна. Уг нь Баянзүрх дүүрэгт 11, Налайх дүүрэгт 1 мандат байхад болно. Манай Баянзүрх дүүргийг сонгуулийн гурван тойрогт хуваасан. Сүүлийн нэг жилийн хугацаанд МАН бүсчилсэн хөгжлийн форум зохион байгуулж Монгол Улсыг бүсчилсэн зохион байгуулалттай болгох талаар хүчтэй ярьж байна. Мөн засаг захиргааны өөрчлөлт хүчтэй яригдаж байна. Баянзүрх дүүрэг 450 мянган оршин суугчтай байхад Багахангай 5000 орчим хүн амтай байгаа нь 100 дахин илүү байгаа юм. Хэрэв бүсчилсэн хөгжлийн тойрогт харгалзаж байгаа бол үүнийг харгалзах ёстой. Тойргийн хөгжил нь хаана байгаа нь тодорхойгүй. Үүний хариуд Сэлбэ, Туул, Улиастай гол дагасан хуваалт хийсэн гэх тайлбар өгсөн. Уучлаарай, бид хөдөө орон нутгийнх биш. Орчин үеийн хот бол дэд бүтцээ дагана. Зам талбай, амьдрах хөгжлөө дагахаас биш гол ус, гуу жалга дагаж хотын хөгжил ярихгүй” гэсэн юм.
М.Тулгат: МАН үнэмлэхүй олонхоор НИТХ-ын тойргийн хуваалт хийлээ
Огноо
Унших
2 минут 41 секундЭнэ мэдээ хуучирсан буюу 2024/05/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.