НИТХ-ын ээлжит бус XIX хуралдаанаар нийслэлийн бондын асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат "Бонд гэдэг нь өр юм л даа. Манай хамаатан охины найз залуу нь ээмэг, бөгжийг нь ломбарданд тавиад, зээл авсан. Би тэр охинд наад хулгайч залуугаасаа салаач ээ гэж би хэлсэн. Яагаад энэ жишээг татаж байна вэ гэхээр Бонд бол үүн шиг хулгайн замаар тавьсан ӨР гэсэн үг" гэлээ.
Харин НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар "Маш ядмаг жишээ байна. Бонд гаргаад, цэвэрлэх байгууламжийн асуудлаа шийдье гэхээр ломбарданд тавьсан бөгжтэй зүйрлэж болохгүй" гэх хариу тайлбарыг өгсөн юм.