Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын даргаар Д.Хосбаяр, Нийтийн тээврийн даргаар Д.Отгонжаргал нарыг томиллоо

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 56 секунд

Хотын шинэ дарга Х.Нямбаатар нийслэл дээрийн өөрийн багаа бүрдүүлэх ажилдаа ханцуй шамлан оржээ. Тэрбээр, өнгөрсөн пүрэв гарагт хотын даргаар албан ёсоор томилогдсон бөгөөд дараах хэд хэдэн томилгоог нийслэл дээр хийжээ.

Мэдээж эхний яригдаж буй томилгоо бол нэгдүгээр орлогчоороо ХЗДХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийг томилох асуудал юм. Уг томилгоог энэ долоо хоногтоо багтаж хөдлөх байх гэсэн таамагтай байна. Тэгвэл түүнээс гадна Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын даргаар ажиллаж байсан И.Баатархүүгийн оронд ХЗДХЯ-ны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан Д.Хосбаярыг томилсон аж.

Харин эх сурвалжийн мэдээлж буйгаар ажлаа өгч буй Тамгын газрын дарга И.Баатархүүг Гадаадын иргэн харьяатын газрын даргаар томилно гэх мэдээлэл байна. Учир нь удахгүй нийслэлд орлогчоор ирэх гэж буй Төрийн нарийн бичгийн дарга П.Сайнзоригийн оронд Гадаадын иргэн харьяатын газрын дарга Н.Ууганбаярыг томилохоор тохирсон гэх мэдээлэл байна.

Мөн хотын дарга Х.Нямбаатарын хуулийн зөвлөхөөрөө ХЗДХ-ны яамны Хууль зүйн бодлогын газрын даргаар ажиллаж байсан Д.Цолмонг томилжээ. Өмнөх хотын даргын үед автобустай холбоотой асуудлаар нэлээдгүй анхаарал татсан Нийслэлийн Нийтийн тээврийн газрын даргаар Д.Отгонжаргалыг томилжээ. Д.Отгонжаргал нь Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын дэд дарга бөгөөд Мөрдөн шалгах газрын даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Ийнхүү шинэ хотын дарга өөрийн багаа хуучин ажиллаж байсан ХЗДХЯ-ны голдуу хүмүүсээр бүрдүүлж буй бөгөөд тун удахгүй орлогчийн томилгоогоо хийх ажээ.

ҮЙЛ ЯВДАЛ: МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ
ҮЙЛ ЯВДАЛ: МСНЭ-ээс ХЗДХ-ийн сайд Б.Энхбаярт шаардлага хүргүүлнэ
 
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлж, 66.2 тонн давс, 68 тонн бодис цацжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.