Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ГССҮТ үений дурангийн шинэ аппарат ашиглаж эхэлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн салбар эмнэлэгт “Arthrex synergy 4К UHD” үений дурангийн хамгийн сүүлийн үеийн аппаратыг шинээр суурилуулан, мэс заслын тусламж үйлчилгээнд ашиглаж эхэллээ.

“Arthrex synergy 4К UHD” үений дурангийн аппаратыг өвдөг, мөрний үений гэмтсэн бүтцийг сэргээх эмчилгээнд ашиглаж буй бөгөөд энэ төрлийн мэс заслыг жижиг хүрцээр хийснээр өвчтөнд шарх болон зовиур бага, хөдөлмөрийн чадвар хурдан хугацаанд сэргэх, эмнэлэгт хэвтэх хугацаа богиносох зэрэг олон давуу талтай юм.

Тус төвөөс олон улсын жишигт нийцсэн сүүлийн үеийн дэвшилтэт технологи, эмчилгээний шинэ аргуудыг тогтмол нэвтрүүлж, гэмтэл согогийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг тасралтгүй нэмэгдүүлэх, хүлээгдэл чирэгдлийг бууруулах зорилгоор шат дараатай арга хэмжээг авч ажиллаж байна.

ЭТТ ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ
ЭТТ ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.