Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЭТТ ХК-д тогтоосон онцгой дэглэмийн хугацаанд 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлжээ

Огноо
Унших
1 минут 12 секунд

Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар “Онцгой дэглэмийн хугацааг сунгах тухай“ Монгол Улсын Их Хурлын 2023 оны 28 дугаар тогтоолын хэрэгжилтийн талаар мэдээлэл сонссон юм.

Онцгой дэглэмийн хугацаанд 23.7 сая.тн нүүрс олборлож, 29.5 сая.тн нүүрс борлуулан, 2.9 тэрбум ам.долларын орлого олж, төсөвт 2.7 их наяд төгрөгийн татвар төлсөн байна. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт олборлолтын 21 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэсэн аж.

Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт борлуулалтын 26 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэв. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт орлогын 38 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд хийж гүйцэтгэв. Компани байгуулагдсан 12 жилийн түүхэн хугацааны нийт татварын 46 хувийг онцгой дэглэм тогтоосон 11 сарын хугацаанд гүйцэтгэв

Ц.Оюунгэрэл “Иргэдийн Оролцооны Нэгдэл нам“-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр УДШ-д ханджээ
Ц.Оюунгэрэл “Иргэдийн Оролцооны Нэгдэл нам“-ын дүрмийн өөрчлөлтийг бүртгүүлэхээр УДШ-д ханджээ
 
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Ахлах ангийн сурагчдын хичээл сонголт энэ сарын 16 хүртэл үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.