Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул ЦАГДАН ХОРЬЖЭЭ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 38 секунд

Ногоон автобусны хэргээр шалгагдаж буй БНСУ-ын хоёр иргэн оргон зугтаахыг завдсан тул ЦАГДАН ХОРЬЖЭЭ. Тодруулбал, нийслэлийн парк шинэчлэлийн хүрээнд "Тэнүүн Огоо" ХХК-ийн оруулж ирсэн ногоон автобус олон нийтийн шүүмжлэлийг хүртэж, тус худалдан авах ажиллагаанд зуучилсан гэх БНСУ-ын хоёр иргэнийг шалгаж буй.

Ингэхдээ нийслэлийн прокурорын газраас Төрийн өмчийн хөрөнгөөр бараа бүтээгдэхүүн худалдан авах ажиллагаанд оролцохдоо нэр бүхий хүмүүстэй үйлдлээрээ санаатай нэгдэн, уг хэрэгт хамжигчаар хамтран оролцон ажлын хэсгийн гишүүдэд хууль бусаар нөлөөлж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт холбогдуулан Бүгд Найрамдах Солонгос Улсын иргэн Лий Жунг Сууб /Lee Jung Seob/, Ким Киабаум /Kim Keabaum/ яллагдагчаар татсан. Тэд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлахыг завджээ. Иймд тухайн иргэдэд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай саналыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцжээ. Улмаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх тул прокурорын саналыг үндэслэлтэй гэж дүгнэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

ҮЙЛ ЯВДАЛ:  Зайсан Хиллд “Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ
ҮЙЛ ЯВДАЛ: Зайсан Хиллд “Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.