Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Зайсан Хиллд “Дэлхийн сансрын 7 хоног” үргэлжилнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 14 секунд

2023 оны аравдугаар сарын 5 Аравдугаар сарын 5-ны пүрэв гарагт болох зарим үйл явдлын тоймын танилцуулж байна.

10.00 цагт: “Ногоон нуур” 1008 айлын орон сууцны хорооллын төслийн талбайд "Барилгын чанар, ХАБ, эрүүл ахуйн аян"-ы хүрээнд шинээр нэвтрүүлж буй тоног төхөөрөмж, хөдөлмөрийн эрүүл ахуй, аюулгүй ажиллагааны туршлагыг үзүүлэх сургуулилт болно. БХБ-ын сайд Ц.Даваасүрэн, ХНХ-ын дэд сайд С.Зулпхар нар оролцоно. Утас :9507-1740, 9901-0985

10.00 цагт: “Зайсан Хилл”-д: "Дэлхийн сансрын 7 хоног” үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилнэ. 10-р сарын 10-ныг дуустал өдөр бүр болох “World Space Week” нь дэлхийн 90 гаруй улсад нэгэн зэрэг зохион байгуулдаг шинжлэх ухаан, технологийн олон улсын томоохон наадам юм.

09.00-16.00 цагт: Чингис хаан үндэсний музейд Судасны мэс заслын эмч нарын олон улсын хурал болно

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

10.00 цагт: Оёдлын холбоо, Жижиг, дунд үйлдвэрлэлийн газар, Боловсролын ерөнхий газраас зохион байгуулж байгаа “Баярлалаа багшаа” аяны талаар мэдээлнэ.

11.00 цагт: Төрийн ордонд: АН-ын 4/11 мэдээллийн цагаар нийслэл хоттой холбоотой асуудлаар УИХ-ын гишүүн Н.Ганибал, АН-ын дэд дарга О.Алтангэрэл, Улс төрийн зөвлөлийн гишүүн М.Чимэддорж, Нийслэлийн ИТХ-ын АН-ын бүлгийн дарга Б.Эрдэнэсүх, НИТХ-ын төлөөлөгч М.Тулгат, ҮБХ-ны гишүүн Ж.Энхбат нар мэдээлэл хийнэ. Утас: 9922-1368.

11.00 цагт: “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн ногдол ашиг тараахыг иргэд, иргэдийн байгууллагаас шаардаж мэдээлэл хийнэ.

14.00 цагт: “Интер” номд: "Сэтгэшгүй" эмнэлгийн их эмч С.Хүрэлбаатарын “Хүний энергийн систем, өвчлөл, эмчилгээ” номын нээлт болно. Утас: 9901-2599.

-Дэлхийн багш нарын өдөр тохиож байна. Боловсролын салбарын үйл ажиллагааны үр дүн хэлэлцүүлэг болно.

-УИХ-ын чуулган хуралдана.

ЧУУЛГАН: Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
ЧУУЛГАН: Зам, тээврийн салбарын төсөл, арга хэмжээний хэрэгжилтийн талаар Ерөнхий сайдын мэдээллийг сонсоно
 
16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн гэх этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал 08.30 цагаас үргэлжилнэ
16 настай охиныг зэрлэгээр хөнөөсөн гэх этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал 08.30 цагаас үргэлжилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/10/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.