ЭМЯ-наас бэлтгэсэн КОВИД-19-ийн тандалт судалгааны тоймыг танилцуулж байна.
-АРТЕРИЙН ДАРАЛТ ИХЭСДЭГ ХҮМҮҮСИЙН ЭДГЭРЭХ ХУГАЦАА ГУРАВ ДАХИН УДААН БАЙНА-
Индонез улсын Пэлита Харапан Их сургуулийн эрдэмтдийн судалгаагаар Ковид-19-тэй 6,560 өвчтөнүүдийн мэдээлэлд дүн шинжилгээ хийхэд артерийн даралт ихэсдэг хүмүүс бусадтай харьцуулахад хүндрэх, нас барах, эрчимт эмчилгээний тасагт эмчлүүлэх магадлал 2 дахин их, эдгэрэх хугацаа 3 дахин удаан байна.
ӨВЧТӨНҮҮДЭД УЛАМЖЛАЛТ ЭМ УУЛГАХАД БИЕИЙН БАЙДАЛ САЙЖИРЧЭЭ
Хятадын эрдэмтэд байгалийн гаралтай уламжлалт эмийг Ковид-19-тэй өвчтөнүүдэд нэмэлтээр хэрэглэн судалжээ. Эдгээр өвчтнүүдийн халуурсан өдөр бусадтай харьцуулахад богино, гүйлгэх шинж тэмдэг бага, дунджаар 6 хоногийн дотор биеийн байдал сайжирчээ.
ИРГЭДИЙН 74.1 ХУВЬ ОЛОН НИЙТИЙН ГАЗАР АМНЫ ХААЛТ ХЭРЭГЛЭДЭГ ГЭВ
Австралийн Монаш их сургууль болон АНУ-ын Харвардын их сургуулийн эрдэмтдийн хамтарсан баг АНУ-ын 4,042 иргэд оролцсон хандлага болон зан байдлын судалгаа хийжээ. Оролцогчдын 79.5% нь гэртээ байх, нэн чухал хэрэгцээт бус бизнесийн байгууллагыг хаах шийдвэрийг дэмжсэн ба 74.1% нь олон нийтийн газар амны хаалт хэрэглэдэг гэжээ.
АСТМА ӨВЧТЭЙ ИРГЭД КОВИД-19-ИЙН ҮЕД БИЕИЙН БАЙДАЛ ХҮНДРЭХ МАГАДЛАЛ ӨНДӨР БАЙНА
Лондонгийн Био-Анагаахын судалгааны төвийн эрдэмтдийн 406,793 Ковид-19-тэй өвчтөнүүдийн дунд хийсэн судалгаагаар багтраа (астма) өвчтэй иргэд 17.9%ийг эзэлж байжээ. Иймд судлаачид багтраа өвчтэй хүмүүс Ковид-19-ийн үед биеийн байдал хүндэрч эмнэлэгт хэвтэх магадлал өндөр гэж үзжээ.
ФАВИПИРАВИР ЭМИЙН ЭМНЭЛЗҮЙН ТУРШИЛТЫГ ЭХЛҮҮЛЖЭЭ
АНУ-ын Стэнфордын их сургуулийн судлаачид Фавипиравир эмийн эмнэлзүйн туршилтыг эхлүүлжээ. Дээрх эмийг лабораторийн шинжилгээгээр коронавирус илэрсэн, гэртээ байгаа хөнгөн хэлбэрийн өвчтөнд хэрэглэх ажээ. Уг туршилт судалгаанд 120 хүн оролцох бөгөөд халдварын эхэн, хөнгөн балархай үед хэрэглэж вирусийн үржлийг зогсоох, эмнэл зүйн шинж тэмдгүүдийг богино хугацаанд арилгах эсэхийг тогтооно. Фавипиравир нь вирусийн эсрэг үйлчилгээтэй тул коронавирус эерэг гарснаас хойш 72 цагийн дотор уулгаж, 10 өдрийн курс эмчилгээ хийж, 28 хоногийн хугацаанд хянана гэжээ.
Эх сурвалж: