Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

29 настай залуу “Цагдаа байна“ гэж итгүүлэн гэрт нь орж, гар утас, ээмэг, бөгжийг нь авч зугтаажээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 5 секунд

Энэ оны дөрөвдүгээр сарын 4-ний өдөр бусдыг биеэ авч явах чадваргүй үед нь цагдаагийн албан хаагч байна гэж итгүүлэн залилсан хэрэг гарсныг олж тогтоон шалгаж байна гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.

Тодруулбал СХД-ийн 12 дугаар хороонд оршин суудаг иргэн Д-г архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үед нь 29 настай Н гэгч этгээд цагдаагийн албан хаагч гэж өөрийгөө итгүүлэн гэрт нь дагуулж орсон. Улмаар гар утас, мөнгөн болон монетон ээмэг, бөгж, түрийвч, бичиг баримт зэрэг зүйлийг нь залилан авч зугтаасан байна.

Хэрэв цагдаагийн албан хаагч албан тушаал, цол, нэрээ хэлэхгүйгээр хууль бус шаардлага тавьсан тохиолдолд иргэд бичиг баримтыг нь шалгах, сэжиг бүхий санагдсан бол цагдаагийн газрын 102 дугаарт хандахыг сэрэмжлүүлж байна.

Ц.Уянгыг Бангкок дахь ЭСЯ-ны зөвлөхөөр нэр дэвшүүлэх саналыг ЭЗХЯ-наас гаргажээ
Ц.Уянгыг Бангкок дахь ЭСЯ-ны зөвлөхөөр нэр дэвшүүлэх саналыг ЭЗХЯ-наас гаргажээ
 
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Б.Эрдэнэсүхийг 43.5 сая төгрөгөөр торгож, 2005-2020 он хүртэл эхнэрээ зодсон гэх үйлдлийг нь хэрэгсэхгүй болгожээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.