Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АБГББХ: Сэтгэцэд нөлөөт бодисын эсрэг тэмцлийг эрчимжүүлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 15 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдөр /2025.05.14/-ийн хуралдаанаар мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисоос үүдэлтэй нийгэмд учирч байгаа аюул занал, энэ төрлийн бодисын хор хөнөөлөөс урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаарх мэдээллийг сонсож, Засгийн газарт чиглэл өгөх асуудлыг хэлэлцэн дэмжив.

Байнгын хорооны тогтоолоор холбогдох хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, УИХ-д өргөн мэдүүлэх, мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисын судалгаа, тандалтыг явуулах, жагсаалтыг шинэчлэх, эмийн хяналтыг чангатгах, уг бодисыг хэрэглэсэн болон хамааралтай иргэдэд мэргэжлийн тусламж үйлчилгээ үзүүлэх, хүүхэд, залуус руу чиглэсэн сургалт, соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулах, мэргэжлийн байгууллага, орон нутаг болон хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан байгальд ургадаг ургамлын тархцыг тогтоох, устгах ажлыг оновчтой хэрэгжүүлэх арга хэмжээг авч, дээрх ажлын хэрэгжилтийг 2025 оны дөрөвдүгээр улиралд багтаан Байнгын хороонд танилцуулах чиглэл бүхий үүргийг Засгийн газарт өглөө.

ЗГ-т ажлын хэсэгт ахалж байгаа Ж.Алдаржавхлан гишүүнд Ж.Бат-Эрдэнэ гишүүн ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАВ
ЗГ-т ажлын хэсэгт ахалж байгаа Ж.Алдаржавхлан гишүүнд Ж.Бат-Эрдэнэ гишүүн ШҮҮМЖЛЭЛТЭЙ ХАНДАВ
 
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт хийх эсэх санал авч эхэллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/05/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.