Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ Ковид-19-ийн вакцинд хэрэглэх 1 тэрбум ам.долларын зээлийг Латин Америк болон Карибын тэнгисийн улсуудад санал болголоо

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
2 минут 24 секунд

Өнгөрөгч Лхагва гарагт зохион байгуулагдсан Латин Америкийн орнуудын хамтын ажиллагааны талаарх онлайн уулзалтын үеэр БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Хятад улсын зүгээс Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудад Ковид-19-ийн вакцинд ашиглах 1 тэрбум ам.долларын зээлийг санал болгосон талаар Мексикийн Гадаад Харилцааны Яамнаас мэдэгдэл хийжээ.

БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И  "БНХАУ-д боловруулж буй вакцин нь бүх орны хүртээл байх ёстой. Тиймээс Хятад Ард улс тус бүс нутгийн орнуудад 1 тэрбум ам.долларын зээл олгохоор боллоо” хэмээн мэдэгдэлдээ дурдсан байна. 

“Хятад улс болон БНХАУ-ын засгийн газарт маш их талархаж байна. Нэгэн удаа миний бие ерөнхийлөгч Си Зиньпинтэй утсаар холбогдох боломж олдон түүнээс эмнэлгийн тусламж хүсч олон удаагийн тусламжийн нислэг хүлээн авсан билээ. Тэдгээр тусламжийн хэрэгслүүд бидэнд үргэлж хангалттай ирдэг, мөн энэ удаа ч дахин бидэнд тусалж байна”  хэмээн Мексик улсын ерөнхийлөгч Андрес Мануель Лопес Обрадор БНХАУ-ын энэхүү шийдвэрт талархснаа илэрхийлсэн юм.

Тус цахим уулзалтад Мексикийн Гадаад Харилцааны Сайд Марсело Эбрард, БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И болон хамтрагч орнууд болох Аргентин, Барбадос, Чили, Колумб, Коста Рика, Куба, БНДоминик, Экуадор, Панам, Перу, Тринадад ба Тобаго, Уругуай улсууд оролцжээ.

Дэвсгэр мэдээлэл: Сүүлийн үед Латин Америкийн орнууд коронавирус халдварын хурдацтай тархах талбар болоод буй. Жонс Хопкинсын Их Сургуулийн судалгаагаар Латин Америк болон Карибын тэнгисийн орнуудын коронавирусний нас баралтын тоо АНУ болон Канадын нас баралтын тоог даваад байгаа юм. Бразил улс идэвхтэй тохиолдлын тоогоор АНУ-ын ардаас бичигдэж байгаа бөгөөд энэ нь 2,2 сая юм. Перу, Чили, Мексиз улсууд идэвхтэй тохиолдлын тоогоор дэлхийд эхний аравт бичигдээд байна.

Эх сурвалж - CNN

"Өсвөр насныхны дунд мансууруулах бодисын гэмт хэрэг тэлж байгаад анхаарал хандуулах ёстой"
 
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Хуульзүй, дотоод хэргийн яам, улсын дээд шүүхийн хамтарсан хэлэлцүүлэг боллоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/07/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.