Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жүжигчин Б.Амарсайхан “КАРЬЕРЫН ОРГИЛ АМЖИЛТ“ шагнал хүртжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Жүжигчин Б.Амарсайхан "Chicago's asian pop up cinema" фестивалиас "КАРЬЕРЫН ОРГИЛ АМЖИЛТ" шагналыг хүртжээ.

АНУ-ын Чикаго хотноо 15 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус фестивалийн үүсгэн байгуулагч София Фон Бочиа энэхүү шагналыг найруулагч Б.Амарсайханд гардуулахдаа “Кино урлагт 24 жил ажиллахдаа Монгол улсаас анх удаа Netflix-н Марко Поло цувралд дүрээ гаргаж, Монгол төдийгүй Азийн кино урлагт оруулсан хувь нэмрийг нь өндрөөр үнэлэн энэхүү шагналыг олгох болсондоо баяртай байна” хэмээн дурдсан байна.

"Chicago's asian pop up cinema" фестивальд энэ жил Азийн 28 орны кино оролцож байгаагаас, найруулагч, жүжигчин Б.Амарсайханы “Эргэж ирэхгүй намар” кино CENTERPIECE буюу онцлох киногоор шалгарсан байна.

Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэнгүй
Цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч ирсэнгүй
 
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
ХЗБХ: ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчидтэй хийх томилгооны сонсгол энэ сарын 24-нд болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/09/27-нд нийтлэгдсэн мэдээ болно.