Зул сарын өмнөх өдрийг тохиолдуулан сантагийн малгай өмсөж, бугын эвэр зүүсэн жагсагчид томоохон худалдааны төвүүд, жуулчдын очдог газруудад жагсаал зохион байгуулсан.
Цагдаагийн албан хаагчид нулимс асгаруулагч, бороохой ашигласан бол зарим тэмцэгч шатдаг бөмбөг цагдаа нар руу шиджээ.
Хонг Конгийн засгийн газрын эсрэг тэмцэл зургаан сар үргэлжилж байна.
Эх газрын хятад руу сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцсэн тэмцэл зургаан сард эхэлсэн. Харин одоо цагдаагийн харгислалыг шалгахыг шаардаж, ардчилсан шинэчлэл бий болгохыг хүссэн томоохон хөдөлгөөн болж хувираад байна.
11 сард болсон сонгуулиар ардчиллын төлөөх хөдөлгөөн урьдчилсан тооцоолоогүй их санал авсан.
Тэмцэгчид шөнө дунд зул сарын баярын мэндийг бие биедээ болон цагдаа нарт хүсэж үйл ажиллагаагаа зогсоосон байна. Гэвч удалгүй мөргөлдөөн үргэлжилсэн.