Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жихадуудын дайралтад 35 хүн амиа алдлаа

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
0 минут 52 секунд

Исламын жихад бүлэглэл Буркина Фасо улсын цэргийн бааз, хот руу дайрснаар 35 хүний амь үрэгдлээ. Тэдгээрийн ихэнх эмэгтэйчүүд байсан.

Албаны хүмүүсийн мэдээлснээр Арбинда хотод мягмар гарагт болсон халдлагын үеэр долоон цэрэг нас барсан бол дайралт хийсэн бүлэглэлийн амиа алдсан цэргүүдийн тоо 80 байжээ.

Өмнөд Африкийн далайд гарцгүй улс Буркина Фасод Ерөнхийлөгч Рок Марк Кристиан Каборе улс орон даяар хоёр хоногийн гашуудал зарлаад байна.

Дайралтыг ямар бүлэглэл зохион байгуулснаа зарлаагүй байгаа.

Энэ сарын эхээр Буркина Фасогийн зүүн хэсэгт орших сүмд гал нээснээр 14 хүн амиа алдсан. 2015 оноос хойш тус улсад жихадуудын дайралт ихэссэн.

Харьцангуй тогтвортой байсан Буркина Фасод үймээн самуун дэгдэж, Мали дахь жихад бүлэглүүд ихэссэнээр эмх замбараагүй байдалд шилжээд байна.

Хэдэн зуун хүн нас барж, сая гаруй хүн нутгаасаа дайжаад байна.

Эх сурвалж: BBC

 
Авто тээврийн товчоогоор 184 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ
Авто тээврийн товчоогоор 184 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ
 
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт - 15 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.