Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Авто тээврийн товчоогоор 184 тонн түүхий нүүрс оруулж ирэхийг завджээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 58 секунд

Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар 5 сарын 15-наас Улаанбаатар хот руу түүхий нүүрс оруулахыг хориглосон. Нийслэл хотыг тойрсон авто тээврийн 8 товчоодод мэргэжлийн хяналт, цагдаа онцгойгийн хамтарсан эргүүл хяналтын ажилтнууд түүхий нүүрсийг нийслэл рүү оруулахгүй байх чиг үүрэгтэй ажиллаж байна.
Нийслэлийн төр захиргааны байгууллагууд болоод нийслэлийн иргэд эрүүл агаар, цэвэр орчинд ажиллаж амьдрахын төлөө үйлсэд хамтран ажиллаж утаагүй хотын төлөө нэгдэж байна. Гэвч зарим иргэд түүхий нүүрсийг хулгайгаар түлэх, хотруу оруулж ирэхийг завдах оролдлогууд гаргасаар байна. Тухайлбал Нийслэл хотруу түүхий нүүрс зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэхээр завдсан 184 тонн түүхий нүүрсийг улсын байцаагчийн актаар хураан авч, торгуулийн арга хэмжээ авч, Амгалан дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгсөн. Мөн Нийслэлийн 6 дүүрэгт 66 айл өрх, аж ахуй нэгж нүүрс түлж байсан зөрчлийг илрүүлж, 91,8 т нүүрсийг Амгалангийн дулааны цахилгаан станцад хүлээлгэн өгч Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авлаа.

Өнгөрөгч 6 сарын хугацаанд авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 162032 авто машиныг шалгаж нэвтрүүлжээ. Энэ хугацаанд угаасан нүүрс 114846 тн, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй аж ахуй нэгжүүд 43740 тн нүүрсийг Улаанбаатар хотод оруулж, 23864 тн нүүрсийг нийслэл хотоор дамжин өнгөрүүлсэн байна.
Иргэн Та түүхий нүүрс, түлсэн, түлэхээр завдсан үйлдлийг НМХГ-ын 70128012 дугаарын утсанд яаралтай мэдэгдэж , агаар орчны бохирдлын эсрэг үйлсэд хүчээ нэгтгээрэй.

Эх сурвалж: МХЕГ

Эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд цус ханах үйл ажиллагаа явуулж байжээ
Эрүүл ахуйн шаардлага хангаагүй байранд цус ханах үйл ажиллагаа явуулж байжээ
 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
БНСУ-ын ЗТЯ-наас powerbank болон электрон тамхийг гар тээшинд авч зорчихыг хоригложээ 
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.