"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ажилчид цалингаа 50 хувь нэмэгдүүлэхээр өнөөдөр ажил хаялт зарласан. Тэгвэл яг одоогоор ажил хаялт зарласан ажилчид ажил хаялтаа зогсоож, хамтын гэрээний хэлэлцээгээ үргэлжлүүлэхээр болжээ.
Бид энэ талаар "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ҮЭХ-оос тодруулахад, "Ажилчид ажил хаялтаа зогсоогоод байна. Хамтын ажиллагааны хэлэлцээ үргэлжлэхээр болсон. Одоо ажлын хэсэг хуралдаж, 119 заалт бүхий гэрээний зарим заалтыг шинэчлэхээр ажиллаж байна. Мөн ирэх 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн ажилчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлэхээр болсон" гэв.