Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ҮЙЛ ЯВДАЛ: Зам, тээврийн хөгжлийн яамнаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 45 секунд

Өнөөдөр буюу наймдугаар сарын 29-ны өдөр болох үйл явдлыг танилцуулж байна.

11.00 цагт: ХУД-ийн ИТХ-ын төлөөлөгч Б.Жагар болон иргэд Туул гол дагуу барилга дахин бариулахгүй талаар Засгийн газар, нийслэлийн холбогдох шатны дарга нарт албан шаардлага хүргүүлэх талаар “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийнэ.

13:30 цагт: Зам, тээврийн хөгжлийн яамны 301-тоотод цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.

11.00 цагт: Нийслэлийн удирдлагууд хараагүй иргэнийг бэрхшээлийнх нь байдлаар доромжилсонтой холбоотой асуудлаар "Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо"-ноос "Монгол ньюс" мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.

-Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, СУИС-ийн Дүрслэх урлагийн академийн ахмад багш, хүндэт профессор, зураач Сэрээтэрийн Дагвадорж болон түүний хүү, уран бүтээлч Д.Дөлгөөн нарын хамтарсан "Алтан огтлол" уран бүтээлийн үзэсгэлэн Монголын Урчуудын Эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд гарч байна.

-“Blue Sky Messengers” төслийн хүрээнд Европ-Монголын залуу хөгжимчдийн жазз оркестр Улаанбаатар, Дархан хотод өнөөдөр тоглолтоо эхлүүлж, 9 дүгээр сарын 2 хүртэл үргэлжилнэ.

-Хичээлийн шинэ жилд зориулсан үзэсгэлэн худалдааг Тусгаар тогтнолын талбай, АСА циркийн гадна талбай, Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн талбай зэрэг Улаанбаатар хотын 18 байрлалд зохион байгуулж байна.

-"FOTCIENCIA" буюу шинжлэх ухааны сэдэвт гэрэл зургийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 15 хүртэл Норфэй арт галерейд үргэлжилнэ.

МОНГОЛБАНК: Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
МОНГОЛБАНК: Алтны гарал үүслийн талаарх уулзалт зохион байгуулав
 
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
Улаанбаатарт 18 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.