Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Цахим орчинд бүртгэлгүй сугалаа явуулж, өөрийн Mercedes Benz G-500 маркийн автомашинаа худалдахыг завдсан иргэн Г-г шалгаж эхэлжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 4 секунд

Цахим орчинд өөрийн унаж байгаа Mercedes Benz G-500 маркийн автомашиныг худалдан борлуулахын тулд иргэдийн дунд сугалаа нэрээр мөнгө цуглуулах ажиллагаа явуулсан иргэн Г-г цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.

Тодруулбал, Баянзүрх дүүргийн Цагдаагийн газраас иргэн Г-ын цахим орчинд явуулсан харьяа дүүргийн Татварын хэлтэст бүртгүүлээгүй сугалаа зохион байгуулах зөрчлийн шинжтэй үйлдлийг Зөрчлийн тухай хуулийн 10.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар зөрчлийн гомдол, мэдээлэлд хүлээн авч шалгаж эхэлсэн байна.

Тэгвэл Зөрчлийн тухай хуулийн 10.4.1-д "Хуульд заасны дагуу эрх бүхий байгууллагад бүртгүүлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг бүртгүүлээгүй, эсхүл зөвшөөрөлтэй эрхлэх худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээг зөвшөөрөлгүйгээр явуулсан бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" хэмээн заасан байдаг.

“Моносфарм трейд” ХХК  эм нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалж байсан тул 8,4 тэрбум төгрөгөөр торгожээ
“Моносфарм трейд” ХХК эм нийлүүлэхдээ ялгавартай үнээр худалдаалж байсан тул 8,4 тэрбум төгрөгөөр торгожээ
 
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Улс тунхагласны ойд зориулсан бөхийн барилдаанд Улсын заан С.Сүхбат түрүүлж, Улсын харцага Б.Зоригтбаатар үзүүрлэлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.