Энэ мэдээ хуучирсан буюу 2023/08/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөг шилжүүлж авсан гэх “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүний хэргийг шүүхэд шилжүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 1 секунд

Цагдаагийн байгууллагаас хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж буй, зохион байгуулалттай үйлдэгдсэн гэх 26 хэргийг прокурор хянаад, гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэл, нөхцөл байдал тогтоогдсон 15 хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн, 57 хүнийг яллагдагчаар татан, мөрдөн байцаалтад шилжүүлсэн байна. Мөн мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 52 хүнд холбогдох 11 хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлээд байгаа талаар прокурорын байгууллагаас мэдээллээ.

Тухайлбал, “Хамаг Монгол” ТББ-ын тэргүүн Н.Х нь гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн удирдлага болох БНХАУ-ын иргэнийг айлган сүрдүүлж, 11 сая төгрөгийг шилжүүлэн авсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.6 дугаар зүйлийн 1 /Бусдын эд хөрөнгийг авахаар заналхийлэх/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Бусдын захиалгаар Хятад компанийн захирлыг ЗГ-тай байгуулсан Концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хуурамч албан бичигт гарын үсэг зуруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
Бусдын захиалгаар Хятад компанийн захирлыг ЗГ-тай байгуулсан Концессын гэрээнээс татгалзуулах зорилгоор айлган сүрдүүлж, хуурамч албан бичигт гарын үсэг зуруулсан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд