Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Германд төгсөгчдийн хэлэлцүүлэг болов

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Герман улсад суралцан төгссөн монголчуудын “Монгол-Германы гүүр” холбоо байгуулагдсаны 20 жилийн ойгоо өчигдөр тэмдэглэж, хоёр орны харилцааны талаар чууллаа.

Германд суралцаж төгссөн хэсэг залуус сурсан мэдсэн зүйлээр эх орныхоо хөгжилд хувь нэмэр оруулах зорилгоор Германд төгсөгчдийн холбоо “Монгол-Германы гүүр” ТББ-ыг байгуулжээ. Тус байгууллагын ойн баярыг холбооны Удирдах зөвлөлийн дарга У.Отгонбаяр нээж, ХБНГУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх ноён Др. М. Фернау, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Т.Тэгшжаргал, “Конрад-Аденауерийн сан”-гийн суурин төлөөлөгч Ё.Фурман нар чуулганд оролцогчдод мэндчилгээ дэвшүүллээ.

Хурлын үндсэн илтгэлийг ГХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын зөвлөх, Элчин сайд асан Ц.Болор танилцуулав. Тэрээр хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа, нийгмийн өргөн хүрээг хамран, “Иж бүрэн түншлэл”-ийн түвшинд өргөжин тэлж буйг онцлон тэмдэглэлээ.

Түүнчлэн ХБНГУ-ын ЭСЯ-ны Хөгжлийн хамтын ажиллагааны хэлтсийн дарга ноён Ё. Шнайдер хоёр орны хөгжлийн хамтын ажиллагааны талаар, Монгол-Германы хамтарсан Ашигт малтмал технологийн дээд сургуулийн ректор, проф. др. Б. Батцэнгэл “Монгол-Германы боловсрол, шинжлэх ухааны хамтын ажиллагаа”, Германы Сэргээн босголт зээлийн банкны суурин төлөөлөгч ноён М. Сумсер “Монгол-Германы худалдаа, эдийн засгийн тулгамдсан асуудал-боломж”-ийн талаар илтгэл танилцууллаа.

1920-иод оны сүүл үеэс Монголын анхны сэхээтнүүд Герман улсад боловсрол эзэмшиж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл тус улсад суралцаж төгссөн, мэдлэг боловсрол эзэмшиж буй монгол залуучуудын буухиа тасралтгүй үргэлжилсээр байгааг чуулганд оролцогсод онцолж байв.

Зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг албадан буулгаж, газрыг чөлөөллөө
Зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг албадан буулгаж, газрыг чөлөөллөө
 
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
ГБХНХЯ: 2025 онд тогтолцооны шинэчлэлийг эрчимжүүлсэн жил байх болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.