Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зөвшөөрөлгүй баригдсан гаражуудыг албадан буулгаж, газрыг чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 11 секунд

Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газрын зөрчил арилгаж, орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор газар чөлөөлөх ажлыг шат дараатай гүйцэтгэж байгаа юм. Энэ хүрээнд Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн зүүн талд буюу Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны 39, 40-р байрны хооронд байрлах зөвшөөрөлгүй баригдсан 20 ширхэг тоосгон гаражийг албадан буулгаж, газар чөлөөллөө.

Энэхүү ажилд Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, 6 дугаар хорооны Засаг даргын ажлын алба хамтран оролцлоо. Зөвшөөрөлгүй барьсан гараашийн эздэд газрын чөлөөлөх тухай мэдэгдэх хуудсыг удаа дараа хүргүүлсэн ч төрийн байгууллагын шаардлагыг биелүүлээгүй тул ийнхүү албадан газар чөлөөллөө. Чөлөөлөгдсөн газарт Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны цогцолбор барилга баригдах ба ингэснээр төрийн үйлчилгээг иргэдэд илүү ойр, хүртээмжтэй болох юм.

Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа
Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа
 
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
ОЛИМП-2024: Дэлхийн аварга Бавуудоржийн БААСАНХҮҮ олимпын наадмаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд UBN.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. !
UBN.mn сайтын редакц