Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийслэлийн 2019 оны шилдэг залуусыг тодрууллаа

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 10 секунд

Монгол Улсын хөгжил дэвшил, залуу үеийг хөгжүүлэх үйл хэрэгт хүч чадал, оюун ухаан, авьяас билгээ зориулж, залуучуудын хөгжлийн талаар баримтлах бодлого, хэрэгжилтэд үр бүтээлтэй оролцож, хөдөлмөрлөж байгаа нийгмийн сайн сайхны төлөө ажиллаж буй залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжих чиглэлээр ажиллаж байгаа байгууллагуудыг алдаршуулах зорилгын хүрээнд “Нийслэлийн шилдэг залуу”, “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллага” шалгаруулах ёслолын арга хэмжээ өнөөдөр боллоо. Энэхүү арга хэмжээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, нийслэлийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Мандуул болон бусад холбогдох албаны хүмүүс, нийслэлийн шилдэг залуучууд, залуучуудын хөгжлийг дэмжигч байгууллагуудын төлөөлөл оролцов.

Нийслэл Улаанбаатар хотыг хөгжүүлэх үйл хэрэг, нийгмийн сайн үйлс, залуучуудыг хөгжүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаанд идэвх санаачилгатай ажиллаж буй ажил, хөдөлмөрийнхөө амжилтаар онцгой хувь нэмэр оруулсан 18-34 хүртэлх насны Улаанбаатар хотын иргэдийг шагнаж, урамшууллаа.

Нийслэлийн Шилдэг залуу – М.Данзанпэрэнлэй

Нийслэлийн Шилдэг соён гэгээрүүлэгч залуу – Н.Бадамсүрэн

Нийслэлийн Шилдэг залуу уран бүтээлч – Б.Нарандэлгэр

Нийслэлийн Шилдэг оюунлаг залуу – Б.Чулуунпүрэв

Нийслэлийн Шилдэг спортлог залуу – Б.Хэрлэн

Нийслэлийн Шилдэг залуу зохион бүтээгч – Р.Батмөнх

Нийслэлийн Шилдэг хүмүүнлэгийн үйлстэн залуу – Х.Эрдэнэ

Нийслэлийн Шилдэг байгаль орчинд ээлтэй залуу – Ц.Дагвадорж

Нийслэлийн Шилдэг сайн дурын ажилтан залуу – Н.Мөнхжаргал

Нийслэлийн Шилдэг Төрийн захиргааны албан хаагч залуу – Ч.Энххорол нар шалгарсан бол “Нийслэлийн залуучуудын хөгжлийг дэмжигч шилдэг байгууллага”-аар “Тавантолгой” ХХК, И-Март сүлжээ дэлгүүр, Юнител групп, TM танин мэдэхүйн телевиз, UB medee.mn цахим сайт тус тус шалгарч, өргөмжлөл хүртсэн юм.

 

 

НӨАТ-ын буцаалтыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно
НӨАТ-ын буцаалтыг 2020 оны нэгдүгээр улиралд олгоно
 
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ МАН-ын бүлгийн хуралдаанд “Улс орны нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал“-ын талаар мэдээлэл хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2019/12/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.