Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайг цагдан хорих хугацааг дахин нэг сараар сунгалаа

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 20 секунд

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/, 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, /Хахууль өгөх/, 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт /Мөнгө угаах/, заасан гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан Т.Бадамжунайд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг сунгуулах тухай саналыг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд ирүүлснийг тус шүүх 2023 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хянан хэлэлцэж яллагдагч Т.Бадамжунайг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр түүнд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг 2023 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс дахин 1 сарын хугацаагаар сунгаж шийдвэрлэв.

Сануулахад, түүнийг Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппиний Себу хотоос баривчилж, дөрөвдүгээр сарын 5-ны өдөр “Korean Airlines” компанийн нислэгээр Монголд авчирсан байдаг.

ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан, бороотой
ӨГЛӨӨНИЙ МЭНД: Улаанбаатарт 16 хэм дулаан, бороотой
 
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/07/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.