Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Бадамжунайгийн өмгөөлөгч хаалттай хуралдах санал гаргаж, урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 47 секунд

ХХААХҮ-ийн сайд асан Т.Бадамжунайгийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн шүүхэд болж байна.

Шүүх хуралдааны эхэнд хэвлэлийнхнийг шүүх танхимд оруулахаар болсон ч төрийн нууцтай холбоотой асуудал яригдах учраас шүүх хуралдааныг бүхэлд нь хаалттай явуулж өгөх хүсэлтийг Т.Бадамжунайгийн өмгөөлөгч гаргалаа.

Өмгөөлөгчийн хүсэлтийг прокурор дэмжиж, шүүх хүлээн авлаа. Ингэснээр урьдчилсан хэлэлцүүлэг хаалттай үргэлжилж байна.

Т.Бадамжунайг "Шувуу" ажиллагааны хүрээнд Филиппин улсын Сэбү хотоос авч ирэн, эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах, хахууль өгөх, мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан яллагдагчаар татсан байдаг.

Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй
Х.Нямбаатар: Нийслэлийн газрын асуудлыг цэгцлэхгүйгээр авлига, ашиг сонирхлын зөрчилтэй тэмцэнэ гэж яриад ямар ч үр дүнгүй
 
БАЙНГЫН ХОРОО: “Эрдэнэт машин” үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсоно
БАЙНГЫН ХОРОО: “Эрдэнэт машин” үйлдвэр байгуулах төслийн талаарх Зам, тээврийн сайдын мэдээллийг сонсоно
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.